Сүүлийн үед Мүүний шашны асуудал багагүй шуугиан дэгдээгээд байна. Энэ талаар Сэтгүүлч Мөнхбаясгалан "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлэг бэлтгэн хүргэх байсан боловч C1 телевиз гаргаагүй билээ. Мүүний шашны асуудлаар олны анхааралд өртөөд буй "Цэрэн турс" компанийн захирал Э.Цэрэндолгор, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны стратеги ,бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Насанбаяр нарыг урьж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Гэхдээ тэд сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирэх эсэх нь эргэлзээтэй байна.
Тэрээр өөрийн цахим хуудсанд "Өнөөдрийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт цэнхэр үст Цэрэн Tseren Enebish урьж байна.... Мөн БСШУЯ-ны Б.Насанбаяр даргыг ч урьж байна. Цензургүй яриагаа анх удаа хоёр зочинтой хийе. Өмнө нь нэг удаа Б.Насанбаяр, Цэрэн хоёрыг би уулзуулж мэтгэлцээн зохион байгуулах тал дээр зөвшөөрүүлсэн билээ. Тухайн үед Б.Насанбаяр хойшуулах хүсэлт тавьсан.... Одоо хойшлуулахгүй байх гэж найдаж байна.... Цензургүй халз ярилцлага 3 сарын 14-ний даваа гаригийн 21,00 С1 ТВ гээр шууд....Эсвэл Мүүний эв нэгдлийн сүмээс зочин урьж байна... бүх юм нээлттэй гэж бичжээ.