8o
Улаанбаатар хот
mobile menu

7 буудал чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно

2019-09-19 10:58:42

Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийгдэх тул 7 буудлаас 17-ын уулзвар хүртэлх хэсэгт автозамын хөдөлгөөн хязгаарлагдана.

Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

  • Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
  • Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”
  • Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4”
  • Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”
  • Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”
  • Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”
  • Ч:69 “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”
  • ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр”
  • ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв”

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл