ХҮН цагаан сараас эхлэн дотроо тэмцэлдэж эхэлсэн. Байгуулагдаад удаагүй тус нам халаа сэлгээ явагдсаны улмаас хагаран бутарч, улмаар хоёр даргатай болоод буй. Тиймээс шинэ дарга хэн байх асуудлаа Дээд шүүхээр шийдвэрлүүлэхээр хоёр талаасаа хүсэлт гаргасан юм. Тэгвэл тус намын дарга С.Ганбаатарын хүсэлтээр Хөдөлмөрийн үндэсний намаас шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх хуралдаан энэ сарын 18-нд буюу ирэх баасан гарагт Дээд шүүх дээр товлогджээ.
Баасан гаригт ХҮН-ын даргыг шүүхээс тогтооно
2016-03-14 11:02:00