8o
Улаанбаатар хот
mobile menu

ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүлж байна

2019-09-20 09:53:00

Фэйсбүүк болон цахим шуудангаар өөрийгөө Франц Улсын иргэн гэж танилцуулан “банкнаас 1.5-2.0 хувийн хүүтэй ямар нэг барьцаагүй зээл авахад тусална хэмээн төрөл бүрийн бичиг баримт, банк санхүү, зээлийн гэрээ зэрэг хуурамчаар үйлдсэн бичиг баримт үзүүлж, итгэлийг нь олох замаар иргэдээс их хэмжээний мөнгийг залилсан тохиолдол гарч байгаа талаар Парис дахь ЭСЯ-наас мэдэгдлээ. Сүүлийн 3 сарын хугацаанд манай улсын гурван иргэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон байна. Иймд хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл