8o
Улаанбаатар хот
mobile menu

Дээрмийн хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа

2019-09-22 12:15:00

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа. Энэ сарын 16-17-нд шил жих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.ийн самсунг А-10 маркийн гар утсыг айлган сүрдүүлж зодож дээрэмдсэн хэрэг гарчээ. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллагаа явуулж, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй С, У, Б, С нар бүлэглэн уг хэргийг үйлдсэнийг тогтоожээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Заря
Аливаа муу зүйл ялангуяа дээрм хийсэн хүмүүсийг бусдын нүднээс нууж царайг нь далдлах ямар шаардлага байгаа юм бэ Зургийг нь л тод байлгавал давтан хэрэг хийх боломжийг нь хаана шүүдээ
2019/09/24 43.228.131.90
Зочин
Араас нь харуулж хамгаалаад байхдаа яахав дэ?!
2019/09/20 223.104.15.119
Зочин
Дээрэмчдийн нүүрийг нь харуулаач ээ
2019/09/20 103.111.68.3