8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилмэл буур , шилмэл ингэ шалгарууллаа

2016-03-14 11:50:00

Монгол тэмээ-999 арга хэмжээний хүрээнд Шилмэл ингэ, Шилмэл буур шалгарууллаа. Тус тэмцээнд Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгаас 33 ингэ, 37 буур оролцсон бөгөөд тэмээ тус бүрийн биеийн үндсэн хэмжээс, онцлог шинжүүдийг харгалзан байр эзлүүлсэн байна.


Шилмэл буур:
1. Өмнөговь аймгийн Хан богд сумын Ц.Сайхандэлгэрийн Галбын улаан үүлдэрийн 8 настай хүрэн буур
2. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Ц.Цогбаярын Ханын хэцийн хүрэн үүлдэрийн 7 настай хүрэн буур
3. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын А.Батдоржын 5 настай хүрэн тайлган буур тус тус шалгарсан байна.


Шилмэл ингэ:
1. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын С.Батчулууны 11 настай улаан ингэ
2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын В.Мөнхбатын 8 настай хүрэн ингэ
3. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Д.Алдарсайханы 8 настай бор ингэ тус тус шалгарч үзэгч олныг  баярлууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл