Мүүний шашны талаар Монгол Улсад төдийгүй дэлхийн хэд хэдэн оронд хүчтэй яригдаж буй. Учир нь, Мүүнийг шашин бус хүний эрхийг зөрчсөн гаж урсгал гэж үзэн ОХУ, Киргиз, Герман зэрэг улсуудад хориглох шийдвэр гараад байгаа билээ. Харин манай улсад хүчтэй дэлгэрсэн хэмээн цахим ертөнц төдийгүй баримт гэрэл зургуудаар ил болсон. Манай улсад энэ урсгалыг дэлгэрүүлэхэд хамгийн их нөлөөлсөн гэх хүнээр БСШУЯ-ны Стратери, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг нэрлэж буй. Тэгвэл Б.Насанбаяр дөнгөж сая мэдээлэл хийж ажлаа хүлээлгэн өгч байгаагаа хэллээ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг эргэн мэдээллэх болно.
Мүүний шашинтай гэгдэх Б.Насанбаяр ажлаа хүлээлгэн өглөө
2016-03-14 12:02:00