8o
Улаанбаатар хот
mobile menu

Завьт эргүүлийнхэн гурван сарын хугацаанд 86 иргэний амийг аварчээ

2019-09-25 10:19:10

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 2019 оны 6 дугаар  сарын 10-наас 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд иргэдийг гол, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах зорилгоор нийт 2,140 гаруй  алба хаагч, 760 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 86 иргэний амь насыг авран хамгаалжээ.

 

 

Мөн голын усанд  суусан 8 автомашиныг татан гаргаж, 23 иргэнийг зөөвөрлөн аюулгүй болгосон байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл