Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
09:00 цагт Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно.
Чингисийн талбайд
10:00-16:00 цагт Эрчим хүчний салбарын нээлттэй өдөрлөг болно.
MN мэдээллийн төвд
11:00 цагт Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь нээн үзүүлэх “Сарьдагийн хийд” цогц үзэсгэлэнгийн талаарх хэвлэлийн бага хурал болно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид өлсгөлөн зарлах тухай асуудлаар мэдээлэл хийнэ.
Холидэй-Инн зочид буудлын 2 давхарт
12:00-17:00 цагт Япон улсаас богино хугацааны I зэргийн архитекторч, хүртээмжийн зөвлөх багшийг урьж Монгол Улсын барилгын зураг төсөл боловсруулагчид, барилга хүлээн авах комисс, барилга байгууламж, зам тээврийн норм норматив, стандарт боловсруулагчдад зориулсан семинарыг зохион байгуулна.
Сангийн яамны Түшээ танхимд
12:00 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийг УИХ-д өргөн барихтай холбогдуулан сэтгүүлчдэд танилцуулга хийнэ.
Улаанбаатар зочид буудалд
18:00 цагт Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах "Балдорж" шагнал гардуулах ёслол болно.