8o
Улаанбаатар хот
mobile menu

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нээлттэй өдөрлөг боллоо

2019-09-26 09:33:56

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны  газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо.

“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын шилдэг төлөөлөл болсон 40 гаруй  аж ахуйн нэгжүүд оролцов. Өдөрлөгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ,  бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь хүргэн, зөвлөгөө мэдээлэл өглөө. 

Эрдэс баялгийн салбар нь улсын төсвийн нийт орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. 

Эрдэс баялгийн салбар нь 2018 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5%, энэ оны эхний 7 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72.0%, улсын нийт экспортын 88.2%, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 64%, улсын төсвийн нийт орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ нь эдийн засагт үзүүлж байгаа шууд нөлөө юм.

Өчигдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны ерөнхий танилцуулгыг хийж, урлагийн үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлага, яамны газар, хэлтсийн дарга нар тайлангаа тавьлаа. 

Өдөрлөгт Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр”ТӨҮГ, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Тавантолгой түлш” ХХК, “Оюу толгой”ХХК, “Шивээ Овоо”ХК зэрэг уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын голлох байгууллагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment