8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Цэрэн С1 ТВ-ийн Гүйцэтгэх захирал Бен Моелд асуулга хүргүүлэв

2016-03-14 12:55:00

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хийсэн “Монгол дахь Мүүний ажиллагаа” эрэн сурвалжлагын нэвтрүүлгийг “С1” телевиз гаргахгүй гаргаагүй. Үүнтэй  холбогдуулан Э.Цэрэндолгор тус телевизийн гадна өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлж, С1 ТВ-ийн Гүйцэтгэх захирал Бен Моелд нээлттэй асуулга хүргүүлэв. Түүний асуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна 

С1 ТВ-ийн Гүйцэтгэх захирал Бен Моел танаа:

Нээлттэй асуулга хүргүүлэх нь:

Иргэн Э.Цэрэндолгор миний бие Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй Мүүний гаж урсгалын тухай анх шүгэл үлээж, Монгол Улсад маш далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг, гүрэн дамжсан Харгис урсгалын сүлжээг илчилсэн билээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан иргэн Э.Цэрэндолгорын шүглийн араас сурвалжлага хийж "Цензургүй сурвалжлага -Монгол дахь Мүүн ажиллагаа" нэвтрүүлгийг багагүй хугацаанд бэлтгэж тус нэвтрүүлгээ 2016 оны 3 сарын 11,12-ны орой 22:00 цагт танай ТВ-ээр гаргахаар зарлагдсан.

Гэвч С1 Телевизийн удирдлага энэхүү нэвтрүүлгийг техникийн шалтгааны улмаас гаргах боломжгүй болсон гэж олон нийтэд тайлбар тавьж, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд дээрээс гаргаж болохгүй гэсэн даалгавар авснаа мэдэгдсэн. Олон нийтийг талцуулж төаөрөгдүүлсэн энэ тайлбарт Иргэн Б.Цэрэндолгор миний бие бичгээр, тодорхой хариу тайлбар авмаар байна.

 

Яагаад С1 олон нийтийн өмнө таниулан мэдэх үүргээ үл биелүүлэн хэн гэдэг эрхтэн дархтанаас болж хаалгав? Ямар дарамт ирэв? Танай С1 ТВ-ийн хөрөнгө оруулалтыг хэн хэн ямар хувиар эзэмшдэг вэ? УИХ-ын гишүүн Х.Баттулга эзэмшдэг гэх яриа байна. Тийм бол Х.Баттулга гэх хүн ямар оролцоотой болохыг хэлж өгнө үү?

Иргэн Э.Цэрэндолгор миний Монголын ирээдүй хойч үеийг сэрэмжлүүлсэн энэ асуудал хурцаар тавигдаж, нийгэмд түгшүүр төрүүлж, тодорхой бүлэг хүмүүс миний хийх тэмцлийг УИХ-ын Х.Баттулга гэх гишүүнтэй холбох боллоо.

Ийм талцал өрнүүлэхэд үнэнийг боон хаагдуулсан, өдүүлсэн танай С1 буруутай гэж иргэн миний бие үзэж байна. Иймээс танай ТВ-ийн удирдлага дээрх асуултнуудад албан ёсны хариу тайлбараа өнөөдөр бичгээр өгнө үү.

Үндсэн Хуулиар олгогдсон мэдээлэл авах эрх чөлөөг С1 ТВ ямар учраас хаав? С1 ТВ Мүүний гаж урсгалаас санхүүждэг үү? Даваа гарагт / 2016.3.14/ "Цензургүй яриа" шууд нэвтрүүлэг гарч олон нийт Насанбаяр Цэрэндолгор нарын үнэнийг өчсөн мэдээлэл иргэдэд хүрэх үү? Асуултын хариултыг дээр дурдсан хугацаанд өгөхийг хүсье.

 

Хүндэтгэсэн Монгол Улсын Иргэн Э.Цэрэндолгор 2016 оны 3 дугаар сарын 14 өдөр

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
lav l tserendehgui
ene odoo yamar erhtei gej huviin tv ru haldaad bn tend laagaa odne uu luuvangaa idne uu hamaa bj uu tgd nevtruuleg gargaaui gej hudlaa sensaatsi hiij bgaan
2016/05/05 103.17.108.42
Зочин
Цэрэндолгор маш зөв асуудал хөндсөн.Хангалттай мэдээлэл өгсөөр байхад мүүндээ итгээд явах, эс явах нь иргэн таны сонголт.
2016/03/15 103.17.108.42
zochin
asuudliig devshuulj tavisan ni sain shuu..odoo tsagdaad ni ajliig ni ugchih
2016/03/15 103.17.108.42
zochin
gadaad hun ezen ni baih um ene hun end u hiij bgaa um be mongoliih gesen um bna uu mungutei hun bolgond hamag umaa taviad tuuchdag um uu undesnii une tsene bna uu ene ulsad
2016/03/14 103.17.108.42
Цензүргүй яриа,сурвалжлага гэдэг чинь ч худлаа ш дээ.Тэрий чинь сенсаци гэдгийн.Худлаа л байхгүй юу?.
2016/03/14 103.17.108.42
Угаасаа энэ ТВ-үүд,хэвлэл мэдээлэл чинь чөлөөт гэж нэгч байхгүй.Бүгд дээрээсээ цензүртэй гэдгийг мэддэггүйм байх даа?
2016/03/14 103.17.108.42