8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Бөхбат хурандаа үүрэгт ажлаасаа түдгэлзэж шалгуулахаар боллоо

2019-09-27 09:04:53

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд автомат тоглоомын газар ажиллуулж байсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. ТЦА-ны УСХ-ийн дарга Э.Бөхбат дээрх асуудлын үнэн зөвийг тогтоох хүртэл өөрийн хүсэлтээр Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч шалгуулах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр, "Цагдаагийн алба хаагч Э.Бөхбат миний талаар өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 25-ны өдөр zarig.mn цахим хуудсанд миний эзэмшлийн байранд автомат тоглоомын газар ажиллуулж байна гэсэн мэдээлэл тараасан. Миний бие өөрийн эзэмшлийн байраа 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс иргэн Б.Гантулгад хоолны газрын чиглэлээр ажлын байрны түрээсийн гэрээ үйлдэж түрээслүүлсэн. Түрээсэлсэн иргэн Б.Гантулга хоолны газар, хүнсний захын чиглэлээр ажиллуулж байгаад орлогогүй болсон учраас 2018 оны 11-р сараас давхар түрээсийн гэрээ хийсэн гэдгээ хүлээдэг, тухайн гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байдаг. Дээрх түрээслэгч сард тогтмол хугацаанд түрээсийн төлбөрөө шилжүүлж байсан учраас миний бие үйл ажиллагаанд нь хяналт тавьж байгаагүй, мөн ОХУ-д сурч байсан хугацаанд гэр бүлийнхэн маань түрээсийн байрыг хариуцаж байсан болохоор эргэж тойроогүй гэдэг үнэнээ хэлсэн минь олон нийтэд буруу ойлголт өгчээ. Энэ асуудлын үнэн зөвийг эцсийн байдлаар хуулийн байгууллага шалгаж хэн буруутай эсэхийг тогтоогоогүй байхад олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа нь төрийн алба болон тэр тусмаа Монголын мянга мянган цагдаагийн албанд чин шударгаар, хичээнгүйлэн нойр хоолоо умартан зүтгэж байгаа хамтран зүтгэгч нарын маань нэр хүндэд асар муугаар нөлөөлж байгаад туйлын их харамсаж байна. Миний бие 1990-1997 он хүртэл зах зээлийн нийгэмд ганзагын наймаанд өдөр шөнөгүй хөдөө орон нутаг, гадаад дотоодгүй явж ноолуурын наймаа, хямдхан байр, машин худалдан авч засч янзлан буцаан зарж байж өөрийн гэсэн орох оронтой болж амьдралаа залгуулах орлоготой болсон. Би 2003 онд энэхүү шуугиан тариад байгаа төмөр замын хоёр давхар шар байшингаас байр худалдан авч өргөтгөл барьж хоолны газар ажиллуулж түрээслүүлж эхэлсэн. Өнөөдөр би дээрх асуудлын үнэн зөвийг тогтоох хүртэл өөрийн хүсэлтээр Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч шалгуулах болсноо та бүхэнд үүгээр мэдэгдэж байна.

Би Монголын цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр 22 жил зүтгэжээ. Энэ хугацаанд монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдралынхаа ихэнх цаг, залуу насаа зориулсан. Хайртай албаа орхих харамсалтай байгаа хэдий ч би өөрийнхөө гаргасан шийдвэрээ зөв гэж бодож байна. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын босоо цагаан хийморь өөдөө байж иргэд маань аюул осолгүй амар тайван байхыг л би хүснэ" хэмээн өөрийн нүүр номондоо нийтэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Цагдаа хүчний байгууллагад ажилдаг хүмүүс ийм хариуцлаггүй чадваргүй хүмүүс байдаг юм уу арай ч үгүй байлгүй
2019/10/01 64.119.20.235
зочин
Цагдаа хүн өөрийнхөө түрээслүүлж , сар бүр мөнгөө авдаг хөрөнгийнхөө үйл ажиллагааг мэдэхгүй байна гэдэг худлаа шүү дээ. Ядаж ингэж хэлэх ёсгүй байсан
2019/10/01 124.158.109.62
Гэрэл
Уул нь дажгүй сайн ажлаа хийдэг хүн ш дээ...тэгэхэд чадамжгүй нэг нь ажлаа ч өгөхгүй сандал ширээтэйгээ зуурөлдаад...харамсалтай байна.
2019/09/30 202.55.188.94
1
Өөрийнхөө түрээслүүлж ,сар бүр мөнгөө авдаг хөрөнгийнхөө үйл ажиллагааг мэдэхгүй байх уу? тэгээд бүр цагдаагийн хууль байгууллагын хүн шүү дээ кккккккккккк,сонин л юм ,
2019/09/29 122.201.24.222
zochin
baasniih n tvdgelzeh shuud halagdaad masinaa zas
2019/09/28 66.181.186.230
hi
hudlaa helberdej bhiimaa shudraga hvn bolj haragdah gej hicheej bga
2019/09/27 59.153.85.113
Зочин
Зөв алхам хийжээ. Ширээ сандалтайгаа зууралдаад нэр төрөө шалаар нэг болгочоод огцорч өгөхгүй байдаг дарга нар бодох хэрэгтэй дээ
2019/09/27 192.82.65.224
zochin
odoo Tuw aimgiig yaj shiideh ni wee harj l baina ard tymen
2019/09/27 203.91.115.243
Зочин
ухаантай боловсролтой хүн байна
2019/09/27 64.119.20.58