09:00-17:30 цагт Mongolian library update 2019 номын санчдын VI зөвлөгөөн УБ хотын төв номын санд болно.
09.30-13.00 цагийн хооронд “Төрийн албаны шинэтгэл, хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт сургалтыг сэтгүүлчид болон төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарт зориулан Блю Скай зочид буудлын Crystal танхимд зохион байгуулах гэж байна.
10.00 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд "Төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийсэн хяналт шалгалт"-ын талаар мэдээлэл хийнэ. Энэ шалгалт нь эмчилгээ, эрүүл ахуй, эм, цацраг, нийгмийн хамгааллын гэсэн 5 чиглэлээр хийгджээ. Холбогдох утас:88000098
12.00 цагт ICT-Expo-2019 үзэсгэлэн Мишээл экспо төвд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгийн үеэр технологийн шинэ боломжуудыг танилцуулна. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. 89114787
14.00 цагт Сарьдагийн хийд үзэсгэлэн нээлтээ хийнэ.Дэлгэрэнгүй мэдээллийг nationalmuseum.mn цахим хуудсаас авна уу. Холбогдох утас: 70110913