8o
Улаанбаатар хот
mobile menu

Бөхмөрөн суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2016-03-14 13:24:00

Увс аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Бөхмөрөн сум /сумын төвөөс зүүн хойд зүгт 47 км-ийн зайд/-ын “Булгийн-Эх” гэдэг газарт энэ сарын 12-ны өдрийн 08:30:21 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон /У-90080’, Ө-49090’/ тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлэв.

Газар хөдлөлтийн үед тус сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баяндүүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл