8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэсэн залуусыг шалгаж байна

2019-09-27 13:00:00

Энэ сарын 25-нд Чингэлтэй дүүргийн Гүнтийн даваанд байрлах хяналтын цэгээр ..... УББ улсын дугаартай Honda Inside маркийн авто машинаар иргэн М.Э, С.У нар 2 кг орчим мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэн явсныг мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлэн, эрүүгийн хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхэддээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
санчир
АЮУЛ НҮҮРЛЭЭД БАЙНАА ХУУЛИА ЧАНГАЛААЧ ДЭЭ ЦААЗАА СЭРГЭЭГЭЭЧ ДЭЭ ИЙМ ХУУЛЬТАЙ БАЙВАЛ 5 ЖИЛИЙН ДАРАА ДУУСЛАА ШҮҮ
2019/09/28 66.181.188.136