8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүрээлэн төсөл цуврал нэвтрүүлгээрээ “БАЛДОРЖ” шагналын эзэн боллоо

2019-09-27 10:00:00

Жил бүрийн есдүгээр сард болдог “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэ жилийн “БАЛДОРЖ” шагналтнаар сэтгүүлч У.Ганбаяр, М.Буянбадрах нар Хүрээлэн төсөл “Калмык” их нүүдлийн мөрөөр, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ тодорч, болор цом, өргөмжлөл, 20 сая төгрөгийн эзэн болов. Тусгай байрт ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа ЖДҮ-г тойрсон цуврал нийтлэл, сурвалжилга, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Дулдуйтын равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” цуврал нийтлэл, “ub.life” сайтын сэтгүүлч, редактор Б.Энхцэцэг “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлагаараа тус тус шалгарлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment