2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Приус-20 маркийн автомашины толь хулгайлж байсан Н-ыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг этгээд нь Баянзүрх дүүргийн 8, 16, 17, 19, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт Приус 10, 11, 20 маркийн автомашины толь хугалж хулгайлсан 123 удаагийн гэмт үйлдлээ хүлээгээд байна. Иймд дээрх хороодын нутаг дэвсгэрээс Приус 10, 11, 20 маркийн автомашины толь алдсан иргэд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасаг дээр ирж уулзана уу.
Автомашины толь хугалж хулгайлсан 123 удаагийн гэмт үйлдлээ хүлээгээд байна
2016-03-14 13:45:00