Нийслэлд дөрвөн замын хөдөлгөөн хаагдахаар болсон байна. Үүнд:
- Баянгол дүүрэг, нэгдүгээр хороо Төмөр замын саадын ар талын туслах авто замыг дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны 23:00 цагаас 2019 оны 9 дүгээр сарын 28-ны 08:00 цагийн хооронд хаана. Энэ хугацаанд дулааны шугам шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Иргэд та бүхэн ажил гүйцэтгэх хугацаанд тус туслах замаар зорчихгүй байхыг хүсье.
- Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хорооллын урд хэсгийн 0.3 км авто замыг 2019 оны 9 дүгээр сарын 28-ны 23:00 цагаас 2019 оны 9 дүээгр сарын 29-ний 07:00 цагийн хооронд хааж, борооны ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэнэ.
- Баянзүрх дүүрэг, Монелийн уулзварын авто замыг 2019 оны 9 дүгээр сарын 28-ны 23:00 цагаас 2019 оны 9 дүгээр сарын 29-ний 07:00 цагийн хооронд хааж, дулааны шугам шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх тул тус уулзвараар зорчих иргэд та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
- Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо буюу Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг 2019.09.28-ны 23:00- 2019.09.29-ний 07:00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хаана.
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд Хувьсгалчдын гудамжны автозамыг сэтэлгээ, гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажил хийж гүйцэтгэх юм.