8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2019-09-28 11:13:38

Ахмадын баярыг тохиолдуулан МЭХ-ны ажлын албанд ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 95 жилийн түүхтэй МЭХ-ны үйл ажиллагааг таслалгүй Монголын эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан ахмадууддаа баярлаж буйгаа илэрхийлээд хамтдаа 100 жилийн ойгоо угтахын ерөөл өргөлөө.

Харин ахмад ажилчид МЭХ-нд ажиллаж байсан үеэ дурсахын сацуу сайн туршлагаасаа хуваалцаж, үнэтэй зөвлөгөө, урмын үг хайрлан, хийж хэрэгжүүлж буй бүхий л ажлыг нь дэмжихээ илэрхийлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment