Гандөшийн Батзаяа нь цусны хорт хавдараар хүнд өвчилжээ. Одоо тэрбээр Бээжин хотын “HEBEI YANDA LU DAOPEI HOSPITALEBEI YANDA LU DAOPEI HOSPITAL”-д хэвтэн эмчлүүлж байгаа хорт хавдрын тархалт нь 80 хувьтай байгаа юм.
Тиймээс “Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох юм.
Тэрбээр хандивын данс нээж элэг нэгт монголчуудаасаа хандив гуйж эхэлсэн байгаа юм. Хүсэл мөрөөдлөө бүтээх амьдралыг түүнд бэлэглээч хүмүүсээ.
Тэрбээр эмчилгээгээ хийлгэж байх хугацаанд тэмдэглэл хөтөлж байна.
Ээжийнхээ хуримтлалын тухай бичсэнийг уншаад...
Тэмдэглэл дугаар 3:
Олон хүмүүсийг уйлуулж, өөрөө ч бас уйлсаар нэг юм дотор онгойж асуудлыг бодитоор харъя гээд гадаа суусан юм. Хамгийн түрүүнд дансаа шалгасан бөгөөд 100к л хүр ч байлаа цалин буухад 1 хоног үлдсэн байхад ийм хэмжээний мөнгөтэй үлдэнэ гэдэг бол миний хувьд амжилт ч түрүүхэн эмчийн хэлснээр ген-ийн шинжилгээ нь л 12, 13 сая гэж бодохоор л цусны хорт хавдраараа харвачих шахсангүй... 28-тай хэрнээ дансандаа ядаж 1 сая төгрөгний хадгаламжгүй дээ өөрөөсөө ичээд, толгойгоо газар унжуулаад суухдаа бас өөрийгөө өмөөрнө... Байрны зээл, хоолны мөнгө, тог-ны мөнгө, хувцас хунар... Яг цалингаас, цалингийн хооронд хүрээд байдаг бүүр эхнэр, хүүхэдтэй байсан бол яг яах ёстойг ойлгохгүй цэцэрлэгийн мөнгөнөөс эхлээд энэ хотод залуу хүн амьдрахад зүгээр л ариа ч дээ гэж хэлмээр! арга эвийг нь олоод амьдраад л байгаа залуу хосуудаа хараад бахархдаг, харин аз жаргалын хувь бусад оронд нэмэх үзүүлэлттэй байхад бид нар бол хасах 80%-тайгаа эвлэрсэн нь миний чөмгөнд байгаа хавдрын хэмжээтэй адилхан болохоор ямар санагддагийг ойлгож байна.
Тэгсэн дэлхий аль эрт Монголоо орхиод бүхий л салбар нь хөгжөөд, дундаж авдаг авилгал нь л тэнцдэггүй юм бол дундаж цалингийн хэмжээ нь Монголтой харьцуулах юм биш, Тиймдээ ч Монголд оношлох боломжгүй, хийгдэх боломжгүй шинжилгээ, эмчилгээ нь яг л дэлхийн үнээр байх бөгөөд хэтэвчээ дэмий л ухаж юу зарж болохыг төсөөлж эхэлдэг юм бил ээ... Улаанбаатар хотод амьдрах нь... Хайртай юм чинь гээд зодуулаад л, тэсээд байдаг хүн шиг Энэ хотод бусдад сайхан байнаа гэдгээ харуулах гэж хөхөрсөн нүдээ будах биш бодитоор өөрсдийнхөө ирээдүйг хамгаалах зайлшгүй шаардлага байгааг хавдартайгаа мэдсэн үедээ ойлгосон учир таниас асуух гэсэн юм.
Таньд хуримтлал байгаа юу? хорт утаа, вирусын дунд амьдарч байгаа болохоор хуримтлалаар өөрсдийнхөө бяцхан дархлааг үүсгэдэг үү? УТАА АЙСУЙ !! өвөл өглөө болгон утаа үнэрлээд огьдог байсан үеэс л энэ өвчин эхэлсэн байх, саяхан бас нэгэн нийтлэл уншсан үнэтэй машиндаа жил бүр оношилгоо хийлгэдэг хэрнээ өөртөө хийлгэдэггүй гэсэн байсан.. Хуримтлалтай байвал, мөнгөтэй байвал бид эмчлүүлж чадна тэгэхдээ уйлаад сууж байгаа хүүхдээ эмнэлэгт биш инээгээд хэвтэхийг гэртээ харах нь аз жаргал биш гэж үү? Тэгэхээр өөрт байгаа өдөр бүр хором бүхнээ хайрлаж, бие ээ ч тоолгүй ажиллах биш! хажуудаа байгаа ханьдаа, үрдээ хайраа мэдрүүлж, бодитоор эрсдэлүүдээс хамгаалж хуримтлал үүсгээрэй! Бас тэмцээрээ...
----------------------
Энэ өдөр ингэж өнгөрсөн... Бас бодсон
Харин энэ бичвэрээ бичиж байх үед хими дусал миний биеэр орж яс янгинаж, дотор муухайрах бүрт эдгэж байна гэж төсөөлж, миний төлөө санаа тавьж буй хүн бүрийн итгэл хайрыг даахыг хүсэж, улам бүр зоригжиж байна хэмээн бичжээ.
Ингээд цусны хорт хавдартай залууд туслахыг хүсч байвал та #SaveZaya #FuckCancer #ShitHappens гэж бичээд
Хандивын данс Хаанбанк: 5035247726 Батзаяа
Голомтбанк: 2015129245 Батзаяа
Худалдаа хөгжлийн банк: 465004868 дансанд хандив өргөөрөй.