8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Тэмүүлэл сургуулийн эцэг, эхчүүд БСШУСЯ-ны удирдлагуудаас шаардлагынхаа хариуг нэхнэ

2019-09-30 09:26:04

НҮБ-ын байрны 3-р давхрын хурлын танхимд

08:30 цагт Бэлгийн боловсролын олон улсын арга зүйн удирдамжийг танилцуулна.

Startup Terminal -д 

10:00 цагт Стив Жобсын намтар номын хэлэлцүүлэг болно.

БСШУСЯ-ны гадна талбайд

10:30 цагт БСШУСЯ-ны харьяа Төрийн өмчийн Монгол Тэмүүлэл сургуулийн эцэг, эхчүүд БСШУСЯ-ны удирдлагуудаас тус сургуулийг өмчлөлийн байрнаас нь хөөж, хүүхдүүдийг улс төрийн золиосонд хохироох гэж байгааг эсэргүүцсэн шаардлагынхаа хариуг нэхнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт  Дэлхийд нэрээ гаргаж байгаа Хү хамтлагийн фэн гадаадынхан Хү мото спорт клубын гишүүн болж, Хү хамтлагтай нийлж томоохон ажил хийж эхэлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Монгол Улсын харцага Г.Ганхуягийг трансжендерүүдийн эрхийг зөрчсөн асуудлаар цагдан хорьж байгаа талаар Хөвсгөл нутгийн иргэд, салбар салбарын төлөөлөл мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-ын 503 тоотод

14:00 цагт "Боловсрол төвтэй улс төр" ТББ-с зохион байгуулж буй Венесуэл улсын нийгэм улс төрийн томоохон төлөөлөгч Профессор Александра Панзареллигийн "Хувийн өмчийг төр хэрхэн хамгаалах вэ" лекц болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment