8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхлэнэ

2016-03-14 14:33:00

Жил бүр уламжлал болгон дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс санаачлан Монголын шатрын холбоотой хамтран монгол туургатны шатрын их наадмыг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэхүү тэмцээн “Чингис зочид буудал”-д өнөөдөр нээлтээ хийж энэ сарын 20-ыг хүртэл үргэлжлэх юм байна. Тус тэмцээн Тува, Өвөрмонгол, Монгол, Халимаг, Буриадын тамирчид оролцох бөгөөд тамирчид нийт долоон өргийг тойргийн журмаар тоглох аж. Тодруулбал долоон өргийг уг тэмцээнд оролцогч Тува, Өвөрмонгол, Монгол, Халимаг, Буриадын нэг эмэгтэй , нэг эрэгтэй тамирчин монголын шилдэг дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй тамирчид тоглох юм. Харин тэмцээний шагналын хувьд алтан медалийн эзэд есөн сая төгрөг, мөнгөн медалийн эзэд таван сая төгрөг, хүрэл медалийн эзэд гурван сая төгрөг өргөмжлөлийн хамтаар тус тус хүртэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл