8o
Улаанбаатар хот
mobile menu

“Арьсны хөгшрөлтөөс хэрхэн сэргийлэх вэ?” өдөрлөг зохион байгууллаa

2019-09-30 12:04:00

Өнгөрсөн амралын өдөр БНСУ-ын PARK VIEW гоо сайхны эмнэлгийн дарга “DERMA J” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Чу Сонг Гюн “Арьсны хөгшрөлтөөс хэрхэн сэргийлэх вэ?” өдөрлөг зохион байгууллаа.

БНСУ-ын PARK VIEW гоо сайхны эмнэлгийн дарга “DERMA J” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Чу Сонг Гюн монгол охид бүсгүйчүүдэд хандаж “Танай улс эрс тэрс уур амьсгалтай учраас охид бүсгүйчүүдийн нүүр арьс маш их хуурайшилтай байна. Тийм учраас  гоо сайхандаа анхаарч тохирох бүтээгдэхүүн сонгон хэрэглэх хэрэгтэй” хэмээн хэлэв. Мөн:

  • Гоо сайхандаа анхаарахын тулд ус сайн уух хэрэгтэй
  • Хүнсний ногоо сайн хэрэглэх
  • Архи тамхинаас татгалзах
  • Арьсаа гэрийн нөхцөлд сайн арчлах
  • Ази эмэгтэйчүүдэд гурилан бүтээгдэхүүн таарахгүй. Шингээхдээ тааруу байдаг хэмээн зөвлөлөө.

Мөн тус өдөрлөгийн үеэр БНСУ-ын PARK VIEW гоо сайхны эмнэлгийн дарга “DERMA J” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Чу Сонг Гюн   “DERMA J” гоо сайхны бүтээгдэхүүнийхээ талаар танилцууллаа. Солонгос улсын алдарт  “DERMA J” гоо сайхны бүтээгдэхүүн Монголд албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаад багаггүй хугацааг үдэж байгаа аж. Тус бүтээгдэхүүн нь арьс гоо заслын эмнэлгийн судалгаагаар бүтээгдсэн, арьсийг залуужуулах , эмчилгээний мэргэжлийн брэнд хэмээн танилцууллаа. Чу Сонг Гюн эмч ирэх жилээс  Монголд гоо сайхны эмнэлгийн нэг  салбараа нээхээр төлөвлөж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment