8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр иргэн машин дотроо угаартаж амиа алджээ

2016-03-14 14:52:00

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр, “Одонтын ... тоотын гаражид автомашин дотор хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл энэ сарын 11-нд цагдаагийн байгуулагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод суух 67 настай эрэгтэй Ж гарааш дотроо “Hyundai аccent” автомашин дотор угаартсан байдалтай ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, “Вива сити” хорооллын хойд байрны гадна хучлагатай автомашин дотор хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг шалгахад тус хороонд оршин суух 35 настай эрэгтэй Б нь “Toyota raum” хучлагатай автомашины жолооны ард ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongolchuud iim teneg humuusuu neg bol garaashid neg bol mashinaa buteechiheed uursduu dotor ni orj suugaad mashinaa asaaj baidag
2016/03/14 103.17.108.42