8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлчээрээ булаацалдсан малчид нэгнийхээ амийг бүрэлгэжээ

2019-10-01 10:51:00

Өчигдөр Говь-Сүмбэр аймагт малчид бэлчээрээ булаацалдаж муудалцсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Шивээ-Говь сумын хоёрдугаар багт оршин суух, 56 настай Б гэгч малын бэлчээрийн асуудлаас болж бусадтай муудалцан, 45 настай малчин эмэгтэйг цээжинд нь хутгалж, амь насыг нь хохироосон байна. Шалгалтын явцад сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хэргийг Говь-Сүмбэр аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ малчдаас малын хөлийн,газар ашигласны, борлуулалтын ашгийн татвар аваач. Бидний татварын мөнгөөр эднийг угжахаа боль. Одоо 1кг ааруул 25-30мянга 1л сүү 2000 Муу юмандаа гаршчихсан заваан нөхдүүд
2019/10/02 202.21.120.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment