8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Баатар Монгол хүн эрхээ эдэлж чадахгүй байна

2016-03-14 15:05:00

Монголын хувиараа  тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ. Тус үйлдвэрчний эвлэлийн гишүүн жолооч нар нь 20 гаруй жил нийтийн тээврийн ачаалалыг өөрсдийн хувь хөрөнгөөрөө үүрэлцэж ирэхдээ төрөөс ямар нэгэн дэмжлэг туслалцаа аваагүй талаараа мэдээлэл хийсэн юм. Монголын тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооны гишүүн Г.Баатар хэлэхдээ “Уг гүйцэтгэж ирсэн хөдөлмөрөө үнэлүүлээгүйгээс гадна нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалгүйгээр хохирч дээр нь тээвэрчдийн хувийн эзэмшлийн болох тээврийн хэрэгслийг нь стандарт гэгч хуулиас дээгүүр нэр томъёо гаргаж өөрсдөө ашиг хонжоо олох зорилго бий болгож хууль хэрэгжүүлэх нэрээр ард иргэдийг хохироож биднийг алагчилсан хуулиар амьдруулахыг эсэргүүцэж байна” гэсэн юм. Холбооны зүгээс хэд хэдэн шаардлага тавьж байгаа аж. Үүнд өнөөдрийн үйлчилгээнд ашиглаж буй тээврийн хэрэгслүүдийг авто тээврийн оношилгооны төвтэй хамтарч улиралд нэг удаа оруулж, тэнцсэн тээврийн хэрэгслийг нь үйлчилгээнд явуулах, автотээврийн 3 талт хэлэлцээрийн 2.13, 2.14 заалтуудыг хэрэгжүүлээх хүртэл өөрсдийн тээврийн хэрэгслээр үйлчилгээнд явах, ажлын байрны ая тухтай нөхцөлөөр хангаж иргэд, зорчигч нарыг тухтай аюулгүй тээврээр үйлчлүүлэх боломжийг нь бүрдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongol
Huurhii mongolchuud eh orondoo ch gadaad ulsad ch erhee edelj chadahgui yum daa. Tegeed jaahan hudlaa Chingisiin ur sad tenger zayat gej ceejee deldej setgelee ongoilgoh yum daa. huurhii mongolchuudaa gej ... bi ch gesen bas mongoloo
2016/03/15 103.17.108.42