8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй ажилласан эмийн санг шалгаж байна

2019-10-01 15:00:57

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэний ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 23 дугаар байрны 18 тоотод байрлах эмийн санд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй, тус дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 18 тоот хаягт зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчилд 1911001044 тоот зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment