Төрөөс 1.4 тэрбум орчим төгрөгийн эрчим хүчний хөнгөлөлтийг айл өрхүүдэд үзүүлжээ. Тодруулбал өнгөрсөн хугацаанд шөнийн цагийн цахилгаан, эрчим хүчний үнийн хөнгөлөлтөд 120 мянга орчим айл, өрх хамрагдсан байна.
Засгийн газар өнгөрсөн оны сүүлээс эхлэн гэр хорооллын иргэдийн шөнийн цагийн цахилгааны хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан билээ. Ингэснээр утааг бууруулах, гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжих зорилготой юм.