8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний импортын хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус байранд хадгалж байжээ

2019-10-02 10:16:22

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид БНХАУ-ын иргэн импортын бичиг баримтгүй 20 гаруй тонн хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирснийг илрүүлжээ.Тодруулбал, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах ашиглагдахаа больсон барилга буюу зориулалтын бус байранд БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, ургамал, амьтны гаралтай түүхий эд, савласан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалж, худалдаалж байжээ. Иймд тус үйл ажиллагааг эрхэлж байсан “Зун Шун Фа” хариуцлагатай хувьцаат компанид зөрчлийн хэрэг нээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл