12o
Улаанбаатар хот
mobile menu

35 хүнийг мансуурах зөрчилд холбогдуулан шалгаж, шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан байна

2019-10-04 09:39:00

Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Мансуурах” зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцлийг 2018, 2019 оны эхний хагас жилийн байдлаар дүүргийнхээ хэмжээнд судалжээ.

2018, 2019 оны эхний хагас жилд тус дүүрэгт нийт 35 хүнийг мансуурах зөрчилд холбогдуулан шалгаж, шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Мансуурах зөрчилд холбогдогчдын дийлэнх нь мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй 20-25 насны залуус.

Харин хэрэглэсэн мансууруулах бодисыг нь судалж үзэхэд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисуудаас гадна ахуйн хэрэглээний хийн газ, будаг шингэлэгч зэргийг үнэрлэж мансуурсан байжээ.

Судалгаагаар мансуурах төрлийн зөрчил Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд хамгийн их гарчээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт:

"Мансуурсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заасан байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment