8o
Улаанбаатар хот
mobile menu

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаасаа чөлөөлөгдлөө

2019-10-04 09:44:32

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн  байна.

Өчигдөр  тус хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцжээ.

Хурлаас МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулах шийдвэр гаргасан байна.

 

 

Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

Д.Загдсүрэн нь 2017 онд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр дахин сонгогдож байсан юм.

МҮОХ нь 1964 оноос эхлэн өвлийн 13, зуны 12 удаагийн олимпын наадамд баг тамирчдаа бэлтгэж оролцуулсан. Монголын баг тамирчид 1972 оноос хойш өвөл, зуны Азийн наадамд тогтмол оролцож байгаа юм. Нийт 92 гишүүнтэй бөгөөд түүнээс сонгогдсон гүйцэтгэх зөвлөл 11 хүнээс бүрддэг юм. МҮОХ-нд 65 спортын холбоод харьяалагддаг. 1962 оны 6-р сарын 5-нд Олон улсын Олимпийн Хорооны гишүүнээр элссэн. МҮОХ нь Азийн Олимпийн зөвлөл /ОCA/, Үндэсний Олимпийн Хорооны холбоо /ANOC/, Зүүн Азийн наадмын холбоо /EAGA/, Ази номхон далайн орнуудын чуулган /APOSA/-ы бүрэн эрхт гишүүн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл