8o
Улаанбаатар хот
mobile menu

Бизнес эрхлэгчдийг амжилтад хөтлөх хамгийн ДӨТ зам нь “Экспо Монголиа-2019”

2019-10-04 17:30:00

Экспо Монголиа-2019" Олон Улсын бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулагч “JV Consult” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа


Бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг “Экспо Монголиа” Олон Улсын бага хурал, үзэсгэлэн өндөр үүдээ нээхэд хэдхэн хоног үлдээд байна. Монгол Улсад зохион байгуулагдаад долоо дахь намартайгаа учран золгож буй уг үзэсгэлэн нь бизнес эрхлэгчдэд харилцаа холбоогоо өргөжүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт технологитой хамгийн ойроос танилцах, олон олон шинэ боломжуудыг нээх ГҮҮР хэмээн тодорхойлж болох юм.

Учир нь зах зээлийн шинэлэг санаа шийдэл, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалтын шинэ боломж, зорилтот зах зээлд бизнесийн түншлэл тогтоох, гэрээ хэлэлцээр хийх хаалгыг нээх аж. Ингээд “Экспо Монголиа-2019” Олон Улсын бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулагч “JV Consult” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаатай ярилцлаа.

Сайн байна уу?  Урилга хүлээн авч мэдээлэл өгөхөөр болсон танд баярлалаа.   

Д.Нарангиймаа: Урьсан явдалд баярлалаа. Танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

“Экспо Монголиа” Олон улсын бага хурал, үзэсгэлэн долоо дахь жилдээ Улаанбаатар хотноо болно. Бизнес эрхлэгчдийн хуруу даран хүлээх үзэсгэлэнгийн тоонд зүй ёсоор орж байна. Арга хэмжээний талаар дурдвал?

Д.Нарангиймаа: Манай үзэсгэлэн, бага хурал нь гадаад дотоодын биенес эрхлэгчдийг харилцан түншлэл тогтоож, бизнес ээ өргөжүүлэх боломжийг олгодог учир жил ирэх тусам цар хүрээ нь тэлэгдэж байна. Арга хэмжээний маань гол зорилго бол Монгол Улсад дэвшилтэт техник, технологи, бизнесийн тогтвортой хамтын ажиллагаа болоод хөрөнгө оруулалт татах явдал юм.

 

Тэр ч үүднээсээ “Экспо Монголиа” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Засгийн Газар дэмжлэг үзүүлдэг. ХБНГУ-ын Хамтын Ажиллагаа Эрчим Хүчний Яам болон Европын салбар салбарын холбоодоос хамгийн томд тооцогддог Германы “Хүнд Машин Механизм Үйлдвэрлэгчдийн Холбоо” (VDMA) биднийг жил бүр дэмжин ажилладаг гэдэг утгаараа энэ арга хэмжээний ач холбогдол өндөр. Үзэсгэлэнд Герман, Австри, Итали, ОХУ, БНЧУ, БНСУ, Канад зэрэг дэлхийд үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаниудын бүтээгдэхүүн, дэвшилтэт технологитой танилцах ТОМ боломжийг “Экспо Монголиа” үзэсгэлэнгээр ойртуулж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Энэ жилийн “Экспо Монголиа” Олон Улсын бага хурал ямар сэдвийн хүрээнд явагдах бол?

Д.Нарангиймаа: Энэ жилийн “Экспо Монголиа” арга хэмжээний хоёр дахь өдөр /2019-10-10/ “Усны менежмент- Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад тулгарч буй асуудлууд” сэдвийн хүрээнд бага хурал зохион байгуулагдана. Урьдчилсан байдлаар ХБНГАУ-ийн Бранденбург мужийн усны академи, /Германы суваггүй технологийн нийгэмлэг/, төрийн болон бизнесийн байгууллагууд оролцоно.

 

Бизнес эрхлэгчид тэр дундаа усны чиглэлд үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад өндөр ач холбогдолтой хэмээн харлаа?

Д.Нарангиймаа: Тэгэлгүй яахав. Усны менежмент болон Дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа “Хот суурин газар, дэд бүтэц, барилга, уул уурхай”-д ашиглагдах ус хангамжийн дамжуулах ба түгээх технологи, цэвэр бохир усны цэвэрлэгээний технологи, эдгээрийн ашиглалт засвар үйлчилгээний чиглэлээр хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, эдийн засгийн үр ашиг бүхий сүүлийн үеийн технологиуд танилцуулагдана. Ийм учир энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад өндөр үр өгөөж өгнө гэдэгт итгэлтэй байна. Усны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай санал бодол, мэдээлэл солилцож Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр болохуйц гэж харж байна.

Тус үйл ажиллагааны цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж байна, дотоодын эдийн засагт үзүүлэх бодит эерэг нөлөөг юу гэж харж байна?

Д.Нарангиймаа: “Экспо Монголиа-2018”-д нийт 11 орны 63 аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож Засгийн газар, яамд, барилга, уул уурхай хүнд үйлдвэрлэл, хүнс, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, медиа, тээвэр зууч, байгаль орчин, газар тариалан, аялал жуулчлал, хөдөлмөрийн аюулгүй байдал, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан холбоо гэсэн салбаруудыг төлөөлж 2300 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэнг дуулгахад таатай байна.

 

Үүнээс гарсан бизнесийн харилцан түншлэл, шинэ санаа, мэдээ мэдээлэл, боломжууд дотоодын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Түүнчлэн Дэлхийн банкнаас гаргасан тоймоор 2019 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын эдийн засаг 6.7 хувьд хүрч огцом өсч уул уурхай, барилгын салбарын үйл ажиллагаа эргэн сэргэсэн цаашид ч энэ энэхүү өсөлт нь хурдацтайгаар сайжрах эерэг хандалагтай байна.

ХБНГУ-ын “Expo Mongolia-21” компанийн тухайд хэр зэрэг өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компани вэ?

Д.Нарангиймаа: Манай “JV Consult” компани нь үзэсгэлэнгийн тохижилт, менежментийн чиглэлээр олон жилийн туршлагатай, ОХУ, Африк, Зүүн өмнөд Европ болон Төв, зүүн Азийн орнуудад  жилдээ 27 үзэсгэлэн зохион байгуулдаг, ХБНГУ-ын “Expo Mongolia 21” группийн охин компани юм. Ийм ч учраас Олон улсын, тэр дундаа Европын үзэсгэлэнгийн танхимын стандартыг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Эдгээр үзэсгэлэнгүүд уул уурхайгаас гадна дэд бүтэц, хүнд машин механизм, тээвэр логистик, барилга, зам тээвэр, газар тариалан, эрүүл мэнд гээд олон салбарыг хамардгаараа онцлогтой. “Expo Mongolia 21” компани нь 40 гаруй ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Төв нь Герман улсад байдаг бөгөөд Олон улсад гурван салбартайгаар үйл ажиллагаа эрхэлдэг.

“Экспо Монголиа” үзэсгэлэнгийн цар хүрээ, үйл ажиллагаанаас Олон улсын стандарт шууд мэдрэгддэг. Та бүхэнтэй хамтран ажилладаг байгууллагуудын тухайд?

Д.Нарангиймаа: Баярлалаа. Бид үзэсгэлэнгээ Европ стандартад нийцсэн зохион байгуулалт, гүйцэтгэл, тохижилттой хийсээр ирсэн.

 

Үүндээ хөдөлмөр зүтгэлээ зориулан хичээн ажиллаж байна. Үзэсгэлэн зохион байгуулна гэдэг зүгээр нэг павильон авч ирээд угсарчихдаггүй. Бүх зүйлийг нарийн зохион байгуулалттай, Дэлхийн жишигт нийцүүлэх нь бидний зорилт. Тусгайлан зориулсан гэрэл, кабин, шал гэх мэтчилэнг Герман улсаас авчирч стандартын дагуу угсардаг. Үзэсгэлэнг ивээн тэтгэн ажиллаж буй Худалдаа хөгжлийн банк /TDB/, Герман Монгол хоорондын бизнес эрхлэгчдийн холбоо, Ард даатгал компанийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.

Цаг зав гаргаж уншигчдад мэдээлэл өгсөн танд баярлалаа, удахгүй болох үзэсгэлэнд нь амжилт хүсье. 

Д.Нарангиймаа: Та бүхэнд баярлалаа.

“Экспо Монголиа 2019” Уул уурхайн болон бүх салбарын Олон Улсын Үзэсгэлэн, Бага хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авах боломжтой.

хаана: Мишээл Экспо ОУҮХТөвд

хэзээ:  2019 оны 10 сарын 09,10,11 өдрүүдэд зохион байгуулагдана.

  • Recent
  • Most Read
  • Most Comment