8o
Улаанбаатар хот
mobile menu

Баавгай явж байгаа сумдад хэрхэн яаж ажиллах талаарх сэрэмжлүүлэг гаргалаа

2019-10-07 09:33:02

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт Сибирийн хар баавгай айл руу дайрч, аав хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай үйл явдал болсон. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдаж дээрх бүс нутагт онц байдал зарлалаа.

Аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил “Бид юу юуны түрүүнд хүнээ бодох учиртай. Хүнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Баавгай явж байгаа сумдад хэрхэн яаж ажиллахаа тодорхойлж, мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг ажиллуулан холбогдох арга хэмжээг авна” гэлээ.

Иймд ард иргэд малаа хариулах, самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зэргээр хөдөө орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна. Мөн малчин айл өрхүүд хүнс хоол тэжээлийн зүйлсээ өөрсдийн унтаж амардаг газраасаа тусад нь өөр гэрт байлгах шаардлагатай гэжээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
3
аймар
2019/10/13 202.21.116.202
h
buud hvn ideed ywj bhuu anchid ochij buudah heregtei
2019/10/07 59.153.85.88
Зочин
Сэрэмжлүүлэг гаргах нь .Ер нь ард түмэн муу л бол хойд талын хар боохой гэдэг шиг бүх юм аа төр лүү чиглүүлж гончигнож байх юм. Баавгайг өөрсдөө үргээгээд явуулж болон доо.
2019/10/07 103.26.194.199
бууд
Монголын төр хүнээ золбин нохойноос дор үздэгийн жишээ бол энэ.Шууд бууд.Хүн чухал юм уу баавгай чухал юмуу.Монгол хүн иддэг баавгайг хамгаалж байгаа дарга түшмэлтэй нь хамтад нь шууд буудаж устга.
2019/10/07 103.111.68.3