-5o
Улаанбаатар хот
mobile menu

Явуулын сургалтын танхимаар иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгов

2019-10-07 17:45:48

НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж байна.

Орон нутгийн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох, болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны чадварыг эзэмшүүлэх зорилгоор ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дундговь, Өмнөговь аймгуудад энэ сарын 09-нийг хүртэл ажиллах юм.

Өнөөдөр Дундговь аймагт ажиллаж, явуулын сургалтын танхимаар хүүхэд, багачууд, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хорт хий, утаанаас хэрхэн өөрийгөө хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг дадлага, сургуулийг зохион байгууллаа.

image

Сургалтанд аймгийн мэргэжлийн анги, албад болон ерөнхий боловсролын сургуулиудын 600 гаруй иргэн хамрагдсан байна гэж НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвөөс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment