8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Ганбаатар: Цогон дээрээ нүүрс нэмээд яндангийнхаа сойлтыг хааж байгаа нь маш буруу галлагаа

2019-10-08 13:51:40

Сайжруулсан хатуу түлштэй холбоотой асуудлаар “Таван толгой түлш” ХХК мэдээлэл хийлээ.

 

Үүсээд буй нөхцөл байдлын талаар "Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Олон мянган хүн зөвшөөрөлгүй нүүрс олборлож байгаад амиа алддаг. 1.5 сая улаанбаатарчууд утаанд хордож, амьсгалын замын өвчин тусч, багтраа уушгины өвчлөлд өртдөг. Ийм байдлыг үгүй болгохын төлөө бид ажиллаж байгаа гэж боддог. Бид стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж, долоо хоног бүр түлшиндээ хяналт шалгалт хийж ажилладаг. Маш их асуудал, маш их эргэлзээ байгаа. Янз бүрийн явуулга ч байх шиг байна. Цогон дээрээ нүүрс нэмээд яндангийнхаа сойлтыг хааж байгаа нь маш буруу галлагаа. Энэ мэт асуудал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд зөв мэдээлэл түгээх хэрэгтэй байна. Бид 1.5 сая иргэнийхээ уушгийг хамгаалах ажлыг хийх хамгийн зөв гарц нь энэ гэж бодож байгаа. Бид 1.5 сая иргэнийхээ уушгийг хамгаалах ажлыг хийх хамгийн зөв гарц нь энэ” гэлээ.

"Таван толгой түлш" ХХК-ийн Ерөнхий инженер Ж.Батбилэг “Би 30 жил энэ салбарт ажиллалаа. Орц найрлагаа ШУА-ийн зөвлөлөөр баталгаажуулж авсан байдаг. Бүтэн нэг жил бид шахмал хатуу түлшний туршилт хийсэн. Олон улсын лабораториудын дүн шинжилгээний хариунууд энд бас байна.Барьцалдуулагчийн тухай яриад байгаа. Бентонит шавар, энгийн эрдэнэшишийн цардуулыг холиод барьцалдуулагч болж байгаа. Энэ бол байгалийн гаралтай эд” хэмээн тайлбар өглөө. Мөн шинжилгээний дүн дээр үндэслэж, мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүнд үндэслэн ажиллана хэмээн мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол
Аливаа шинэ зүйлийг нэвтрүүлэхэд голцуу хүндрэл бэрхшээл гардаг эсэргүүцэж муулаад байх биш болгох талаас нь ажиллах хэрэгтэй.
2019/10/09 66.181.161.106
irgen
Batbilegt itgej baina. Shahmal tulsheer mani huntei ene zeregtseh hun alga shantrah hereggui shu.
2019/10/08 59.153.112.123
zochin
ene muu ardiin namiin shantaachlagch shuudee
2019/10/08 66.181.184.75
Зочин
Урьдчилаад наадхаа хэлэхгүй яасын.
2019/10/08 103.11.195.2
Мөн
Ганбаатар энэ нөхөр ард түмнийг тэнэг гэж хэлж бну галаа түлээд хаалтаа хаагаад хордоод байна гэж хэлж байна шдэ
2019/10/08 139.5.216.31