8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэнх нутгаар дулаарна

2016-03-15 07:33:00

 2016 оны 03 дугаар сарын 14-ний 20 цагаас 03 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс   секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын хотгор болон Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгороор 16-21 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн голын эх, Халх голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

 

 2016 оны 03 дугаар сарын 16-наас 03 дугаар сарын 20-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:   

 
  16-нд баруун болон төвийн нутгаар, 17-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар,18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16,17-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 3-8 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 16-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 17-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл