8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага зэргийн цас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна

2019-10-09 08:26:29

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа зарим газраар бага зэргийн цас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, уулаараа цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж , бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутаг, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ . Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл