8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Анхбаяр: Газрын тосны үйлдвэрийн шатахууны нэгжийн үнийг 1,000 төгрөгт барихаар тохиролцож байгаа

2019-10-09 08:31:57

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.08) хуралдаанаар Хуралдааны эхэнд Засгийн газраас  2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцэн дэмжив. 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан 1.0 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхлээд буй. Төслийн зөвлөх компаниар шалгарсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1,235.989 сая ам.доллар байхаар тооцоо гарсан. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрт нэмэлтээр шаардлагатай 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар Энэтхэгийн талтай тохироод байна.

БНЭУ-ын Экспорт-Импорт банкны зээлийн нөхцөл нь хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, хүү (жилийн хүү) 1.75%, зээлийн хөнгөлөлтийн түвшин 29.44 хувь байна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс газрын тосны үйлдвэр барьснаар бензин, шатахууны нэгж бүтээгдэхүүний үнэ 900 төгрөг байна гэж мэдэгдсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны байр суурь, тооцоо хэвээр байгаа эсэхийг илүүтэй тодруулж байлаа.

Мөн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулахад Энэтхэгийн компани сонгосон шалтгаан, цаашид үйлдвэр ашиглалтад орсноор гарах дайвар бүтээгдэхүүний ашиглалтын талаар лавлав. 

АИ-95, АИ-92, АИ-98  болон дизель, онгоцны түлш үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр гишүүдийн хариултдаа "БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын  зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тус банк өөрийн гэсэн шаардлага тавьдаг. Энэ шаардлагад нийт зээлийн 65 хувьд нь тус улсын бараа, ажил, үйлчилгээ худалдан авна гэсэн байгаа. Иймд төслийн ТЭЗҮ-ийг “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулсан" гэж байлаа. Мөн тэрбээр, 2018 оны арванхоёрдугаар сард газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг үндэслэн үйлдвэрээс гарах нэгж бүтээгдэхүүний үнэ 900 төгрөг гэж байсан. Гэвч уг нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийн хүрээнд 236.0 сая ам.долларын зээл авах болсны дагуу нэгж бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай. 

Бидний хувьд нэгж бүтээгдэхүүний үнийг 1,000 төгрөгт барихаар ТЭЗҮ хийсэн болон менежмент хийж байгаа компанийнхантай тохиролцож байгаа.

Түүнчлэн евро стандарт хангасан АИ-95, АИ-92, АИ-98  болон дизель, онгоцны түлш үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор гарах дайвар бүтээгдэхүүнийг ч чухалчилж авч үзсэн. Бидний сонгосон үйлдвэр эхний ээлжинд түлш, шатахуун үйлдвэрлэх бөгөөд бага зэргийн мазут, хий зэргийг гаргана. Үүнийг үйлдвэрийнхээ цахилгаан станцад ашиглахаар ТЭЗҮ-ийг боловсруулсан гэж байлаа. 

Гишүүдийн зүгээс  Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээс 100 хувь хараат байдлаас салж, үйлдвэр барих, төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ дэлхийн нефтийн бүтээгдэхүүний үнээс хямд байхад зайлшгүй анхаарахыг онцгойлон сануулж байлаа. 

Түүнчлэн газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход газрын тос олборлож байгаа компаниудтай гэрээ хэлцэл хийхийн зэрэгцээ түүхий эдийн ханган нийлүүлэлт тасралтгүй байхад анхаарч, дотоодын хайгуулаа нэмэгдүүлж баталгаатай нөөц бүрдүүлэхэд бодлогын ажил хийхийг захиж байлаа. Мөн үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүнийхээ өртөг зардал, эрсдэл зэрэг эдийн засгийн тооцоогоо сайн нягталж, зөв гаргахыг онцгойлон анхааруулав.  

Ийнхүү Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kkkk
Kkk alaagui baavgain arisyg huvaan gedeg chin bolz bn zeel unduur zuvhun dotooddoo borluulan tuuhii ede gadaadas avna yamar ashig bn aa maluudaa
2019/10/10 83.23.240.89
Bold
Үйлдвэр ашиглалтанд орох хугацаа хойшиллоо, хөрөнгө оруулалт нэмэгдлээ гээд байсан. Үйлдвэр барих ажил эхлээгүй байж дандаа ийм тооцоо, судалгаагүй ажил хийж байх юмаа. Зээл төлнө гэдгийг мартчих юмаа
2019/10/09 192.82.65.120
1234
Гэтэл монголд 1000 төгрөг гэнэ ээ. Түүхий тосоо БХГ-ний дагуу Хятадаас зах зээлийн үнээр худалдаж авна ш дээ. Энэ яаманд ямар мэдрэл нь ийм тооцоо хийгээд суудаг байна аа, Сумъяабазар сайдаа
2019/10/09 49.0.162.2
1234
Гарцын бүтээгдэхүүн болох 1 литр шатахууны үнийг 1000 төгрөг гэж яаж тооцож байна аа. Өнөөдөр өөрийн гигант үйлдвэртэй ОХУ-д гэхэд 1 литр шатахуун 42 руб буюу 1650 төгрөг болж байгаа.
2019/10/09 49.0.162.2
хайяааа
төгрөгийн ханш унах магадлалтай болчихлоо.
2019/10/09 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment