8o
Улаанбаатар хот
mobile menu

Малын гарал үүсэл, эрүүл мэндийн бичгийг үндэслэж мах бэлтгэхийг үүрэг болгов

2019-10-09 08:37:39

Баян-Өлгий аймгийн “Угур” ХХК, “Нөхөд” ХХК, “Азат” ХХК, “Zerger” ХХК үйлдвэр, “Жайдарман” мах нядалгааны цехийн үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, МААХБЗГ-ын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, МЭЕГ-ы мэргэжилтэн Г.Ганзориг танилцаж байна.

Тус аймгаас “Zerger” ХХК Иран улс руу 2018 онд 500 тонн, 2019 онд 100 тонн мах экспортложээ. Харин “Азат” ХХК үйлдвэр өдөрт 200 бод, 800 бог мал нядлаж, 9 тонн бод, 6 тонн бог малын цул мах, 5 тонн чанасан мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тус үйлдвэр мах махан бүтээгдэхүүнээ дотоодын болон гадны зах зээлд нийлүүлж, цаашид баруун Монголын Халал мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэгцээнд нийлүүлэх зорилготой ажиллаж байна. “Жайдарман” мах нядалгааны цех Баян-Өлгий аймгийн иргэдийн 2019 оны махны хэрэгцээнд мах нийлүүлж, ирэх жилийн махны нөөцийг бэлтгэхээр ажиллагаа байгаа юм.

image

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт хонины мах 6500-7000 төгрөг, адууны мах 7500-8000 төгрөг, үхрийн мах 7500-8000 төгрөг, ямааны мах 5500 төгрөг байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл