-10o
Улаанбаатар хот
mobile menu

МАСТЕРУУД КАВКАЗЫН уулсыг зорино

2019-10-09 11:00:00

Чөлөөт бөхийн Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-13-нд Гүржийн нийслэл Тбилисид болно. Манай улсаас мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт ОУХМ Х.Нямдорж, дэлхийн аварга Г.Баатарсүрэн, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Ш.Баянмөнх, гурван хүрэл медальт ОУХМ Д.Ганбат, Б.Бат, Ц.Дуламсүрэн, Н.Баатар, Т.Батнасан, Б.Лхагвадорж тэргүүтэй 30 гаруй тамирчин, албаны хүмүүстэй өнөөдөр Кавказын уулсыг зорих гэж байна. Тэмцээн “А” (35-40), “В” (41-45), “С” (46-50), “D” (51-55), “Е” (56-60) ангиллын 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг-ын жинд зохион байгуулагдах бөгөөд 41 орны 700 гаруй тамирчин оролцохоор болжээ.
Монголын бөхчүүд Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс долоон алт, 10 мөнгө, 23 хүрэл, нийт 40 медаль хүртээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment