Монголын эмэгтэйчүүдийн холбоо “ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” аяныг өрнүүлж, 2019-10-11-нд Хүчирхийлэл үйлдэгч этгээдүүдэд оноох ялын доод хэмжээг холбогдох хуульд тусгуулахыг дэмжих, эсэх асуудлаар олон нийтээс санал авах тайван цуглаан зохион байгуулах юм. Ээжүүд, аавууд хамтдаа хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, Хүчирхийллийн улмаас бие махбодь болон сэтгэл зүйн хохирол, гэмтэл амссан хүүхдүүдэд зориулах нөхөн сэргээх эмчилгээнд зарцуулах хандивын аян өрнүүлж эхлээд байна.
"Хамтдаа Хамгаалъя" хөдөлгөөнд хариуцлагатай аавууд нэгдэж, дуу хоолойгоо хүргэсээр байна. СТА, жүжигчин #М_Мягмар нэгдлээ.