8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Хэрэглэгчдийн өдрөөр дараах үйлчилгээг үзүүлнэ

2016-03-15 08:51:00

1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 31 дахь жилдээ тэмдэглэж байна.

2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья” “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ жил Антибитокийн цэснээсээ хасья уриан дор нэгдэж байна. Монгол улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шадар сайдын зүгээс энэ өдрийг өөрийн харьяаны Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газруудтай хамтран Чингисийн талбай дээр тэмдэглэхээр болсон юм. Энд  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Ус сувгийн удирдах газар,  Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрүүл мэнд, спортын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яам, Гааль татварын ерөнхий газар оролцож үйл ажиллагаагаа сурталчлах, иргэд хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх тул иргэдийг  өргөнөөр оролцохыг уриалж байна. Мөн Номин, Миний дэлгүүр, Оргил, Сансар сүлжээ үйлчилгээний газрууд болон Мобиком, Скайтел, Юнител, Жи-мобайлаас ч үйлчилгээ авч болох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл