12o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд $6.4 саяын нэмэлт тусламж үзүүлэхээр болов

2019-10-11 10:00:00

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(АНУ-ын ОУХА) болон Монгол Улсын Сангийн яам хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад сайн засаглал болон хуульт ёсыг дэмжсэн, найдвартай, ашигтай, хүртээмжтэй эрчим хүчний, мөн хувийн хэвшилд суурилсан тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулан хоёр орны хамтарсан түншлэлийн гэрээнд нэмэлт 17 тэрбум төгрөг (6.4 сая ам.доллар) олгохоор тусгасан талаар АНУ-ын Засгийн газраас өнөөдөр зарлав.

АНУ-ын Элчин сайд Майкл Клечески энэ үеэр “Монгол Улсын Засгийн газар, ард түмэнтэй хамтдаа тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийг дэмжиж байдагтаа Америкийн Нэгдсэн Улс бахархаж байна” гэж онцлон тэмдэглэв. “Ардчиллыг дэмжигч стратегийн түншүүдийн хувьд, бэхжиж буй түншлэлийн үр дүнд бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлт болон тогтвортой байдлыг дэмжих хамтын ажиллагаа гүнзгийрэх болно” гэж тэрбээр мөн хэлэв.

  • Энэхүү нэмэлт санхүүжилтээр жижиг дунд үйлдвэр(ЖДҮ)-ийг дэмжин Монголын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд тусална. АНУ-ын ОУХА-ийн зүгээс ЖДҮ хөгжин дэвших таатай орчин бүрдүүлэх, үүнд бизнесийн санхүүжилтийг хялбаршуулах, компанийн засаглал сайжруулах, эмзэг ААН-үүдэд бага хэмжээний буцалтгүй тусламж олгох зэргээр Засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллана.
  • Мөн АНУ-ын Засгийн газар Монгол Улсын Сангийн Яамтай хамтран монгол иргэдэд зориулсан эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, чанартай эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх болно. АНУ-ын ОУХА эрчим хүчний үр ашигтай байдал зэргийг шингээсэн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, цахилгаан хангамжийг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлнэ.

АНУ-ын Засгийн газар, түүнийг төлөөлж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсад ардчилал, тогтвортой хүртээмжтэй эдийн засгийн хөгжил болон Монгол улсын тусгаар тогтнолыг дэмждэг. АНУ-ын ОУХА өөрийн LEAD хөтөлбөрөөрөө ардчиллыг Монголд хөгжүүлэх шинэ үеийнхэний манлайлагчдыг тодруулан гаргаж ирэхэд туслаж байна.

АНУ-ын ОУХА өмнө хэрэгжүүлсэн төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгч нарт зээл авахад туслалцаа үзүүлэн санхүүгийн байгууллагатай холбож өгснөөр 750 үйлдвэрлэгчдэд зээл амжилттай олгогдож, үр дүнд нь тэдний хөрөнгө оруулалт 20 дахин нэмэгдэн 600 гаруй ажлын байр шинээр үүссэн билээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment