-8o
Улаанбаатар хот
mobile menu

Хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн, салхи шуургатай байна

2019-10-11 09:00:00

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн, салхи шуургатай байна.

Дөрөв хоногийн урьдчилсан мэдээгээр, аравдугаар сарын 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. 

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө  9-14 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Аравдугаар сарын 15-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment