12o
Улаанбаатар хот
mobile menu

Хуучин 22-ын товчооны замыг түр хугацаагаар хаана

2019-10-11 11:30:00

Хуучин 22-ын товчооны замыг сэтлэх ажлыг өнөөдөр хийх гэж байна. Тиймээс энэ чиглэлийн замыг түр хугацаагаар хаана гэдгийг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлжээ.

Энэ хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны аравдугаар сарын 9-ний 01/3056 дугаар албан бичгээр зөвшөөрөл олгосны дагуу Авто худалдааны цогцолборын дэд бүтцийн ажлаас гадна дулааны шугамын угсралтын ажлыг хийх гэнэ. Иймд жолооч та бүхэн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment