10:00 цагт “Хэрэглэгчийн өдөр”-т зориулан хэрэглэгчийн эрх зөрчигдөж байгаа талаар Барс төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д МАХН-ын удирдлагууд хэвлэлийн хурал зарлалаа. Хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдад томилуулахтай холбогдуулан АТГ-аас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахдаа илт хууль зөрчсөн дүгнэлт гаргасныг баримтаар нотолж, олон нийтэд мэдээлэл хүргэнэ. Тус хуралд АТГ-аас төлөөллөө ирүүлэхийг хүссэн байна.
11:00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газраас зохион байгуулах төрийн Үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгосон “Хэрэглэгчийн нээлттэй өдөрлөг”
Чингисийн талбайд эхэлнэ.
11:00 цагт Засгийн газраас зорилтот бүлгийн иргэд байрны батлан даалт хүсч суулт хийж байгаа талаар “Сөгнөгөр хайрхан” компаниас мэдээлэл хийнэ.
14:00 цагт Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хуралтай.
16:00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Захиргаа, хуулийн хэлтэс хамтран тус дүүргийн Чуулганы танхимд “Парламентын мэтгэлзээн”-ийг зохион байгуулна.
21:00 цагт “Улаанбаатарт 7 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын ач холбогдол, бэлтгэл ажлын талаар олон нийтэд тодорхой ойлголт өгөх “АСЕМ Монголд” сэдэвт ТВ хэлэлцүүлэг МҮОНРТ-ийн “600 студи”-ээс шууд хүрнэ