-5o
Улаанбаатар хот
mobile menu

Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд цахим зурвасаар дуудлага өгөх боломжтой болно

2019-10-14 16:35:00

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь  сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвд цахим зурвасаар тусламж хүсэх харилцааг зохион байгуулахад оршиж байгаа юм. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ болох 101, 102, 102 болон 105 дугаарын утсуудад цахим зурвас илгээх боломжтой бөгөөд үйл ажиллагааг тогтвортой үргэжлүүлэхийн тулд сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн санг шинэчлэх шаардлагатай байгаа талаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдэгдлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment