“Буянт-Ухаа 2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2016 оны 3 дугаар сарын 21-нээс 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал явуулахаар болжээ. Тодруулбал, Төрийн Орон Сууцны Корпораци /ТОСК/ 350 байрны бүртгэлийг явуулах юм байна.
Түүнчлэн та харъяалах ангиллын хуваарьт өдрүүдэд бүртгүүлж амжаагүй болон материалын шаардлага хангаагүй буцаагдсан тохиолдолд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр дахин бүртгүүлэх боломжтой юм байна. Тэгвэл Иргэдийн бүртгэлийг дараах хуваарийн дагуу зохион байгуулах юм байна.