-5o
Улаанбаатар хот
mobile menu

Найман давхраас үсрэхийг завджээ

2019-10-14 09:24:02

Нийслэлийн онцгой байдлын албанд энэ сарын 12-ны өдрийн 22:34 цагт согтуу эмэгтэй найман давхраас үсрэх гэж байна гэсэн дуудлага иржээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн X хорооны нутаг дэвсгэр, "Хангай" хотхоны найман давхраас тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат, 50 настай, эмэгтэй С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхийг завджээ. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6,5 км зам туулан, 22:46 цагт очсон бөгөөд иргэн С-г тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ярилцлага хийн, аюулгүй газарт буулгасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment