Их, дээд сургуульд орох элсэлтийн шалгалт Монгол хэлний хичээлээр эхэлнэ. Энэ жилийн шалгалтын онцлог нь Монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэг нь Монгол бичгийн мэдлэгийг шаардсан агуулгатай байх аж.
Мөн ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг нэмж оруулахаар болжээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-наас орон даяар эхэлсэн бөгөөд бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна.
Энэ жил ЕБС-ийг 36,207 сурагч төгсөнө. Өнгөрсөн жилийн төгсөгч нартай нийлээд ойролцоогоор 40 мянга орчим сурагч ЭЕШ-ыг өгөх юм байна. Боловсролын Үнэлгээний Төвөөс /БҮТ/ 2016 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын хуваарийг гаргажээ.